Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-01-11

Өнгөрсөн 7 хоногт Завханы Отгонд -47 градус хүрсэн байна

2021 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 01 дүгээр сарын 11-ний хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Өнгөрсөн 7 хоногийн тухайд онцолбол өнгөрсөн жилийн мөн үетнй харьцуулбал,  агаарын температурын хувьд өнгөрсөн жилийн энэ үед Увсын Тэс, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэлд -40 градус байсан бол энэ 7 хоногт буюу 1 дүгээр сарын 4-ний өдөр Завханы Отгон суманд -47 градус, Баян-уулд -46, Увсын тэс суманд -45 хүрсэн байна. Ерөнхийдөө 2021 оны эхний өдрүүдэд энэ өвлийн хамгийн их хүйтрэлт ажигдлаа.

Хур тунадас:  1-р сарын 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, 1-р сарын 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн, 1-р сарын 10-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.1-2.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Говь-Алтай, Завхан,  Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Ховд, Архангай, Дорнодын өмнөд хэсгээр 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Сүхбаатарын Эрдэнэцагаанд 15 см Хөвсгөлийн Цагаан-Үүрт 14 см, Увсын Давст, Баянхонгорын Байдраг, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Дарьганга сумдын нутгаар 11-13 см, Баянхонгорын Галуут, Хэнтийн Оргил, Булганы Гурванбулаг сумуудад 10 см, бусад сумдын нутгаар 1-9 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Нийт нутгийн 72 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна.  

Агаарын хамгийн их температур: 01-р сарын 08-наас төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч суларч Увс нуурын хотгороор 31-36 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -16...-21 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус байв. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байсан.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -41...-46 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -38...-43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20...-25 градус, бусад нутгаар -30...-35 градус байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан.

Cалхи: Ихэнх нутгаар 4, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 24 метр хүрч ширүүссэн.

Улаанбаатар хот орчмоор: 1-р сарын 5 болон 7-нд 0.0-0.3 мм цас орсон. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Хугацааны эхээр хүйтний эрч чанга хэвээр байсан ч 7-ноос хүйтний эрч суларч  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр  -23...-28 градус, өдөртөө -14...-19 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/01/18

20 цаг

-14 6
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2021/01/18

-10 14
O
CF
Багавтар үүлтэй

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store